THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Би үлдэнэ

2012 оны 06-р сарын 20 Нийтэлсэн munkhjin
in setguuliin tsuvraliig daraa huleen avnu! Дэлгэрэнгүй»

“Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй

2012 оны 06-р сарын 20 Нийтэлсэн munkhjin
Ta buhen unshaarai Дэлгэрэнгүй»

zun ug

2012 оны 06-р сарын 20 Нийтэлсэн munkhjin

Саналаа таныг би сая

Санаадгүй нэг таарахсан гэж

Саваагүйтэж нэг залгахсан гэж

Сайн байна уу гэж  бичэхсэн гээд

Сэтгэлдээ цэцэг ургуулж саналаа

Өөр зүгт яваа шүү дээ гэж  

Өрөөл бусдын тангараг  шүү дээ гэж  

Өчнөөн санасан ч ирэхгүй  дээ гэж  

Өрөвдөх сэтгэлгүй ангуучин гэж  

Өөрийгөө би хуурлаа

Уучлалаар төгсгөөд орхи гэж

Уйлах сэтгэлээ гамна гэж

Урвах итгэлээ хөвчил гэж

Удах тусам нь хайрла гэж

Удган сэтгэл минь зэмлэлээ

Шинэ онгио

2012 оны 06-р сарын 06 Нийтэлсэн munkhjin
Нэг барилгийн компанд ажилд орох эсэлт яавагдаж байв...

тэгтэл 3 оютан 3 ула онц төгөссөн байв.

тэгэд элсэлт авж байсан хүмүүс  оютнуудаас аав чинь юу хийдэг вэ? гэж асуухад

1 дэх нь:манай аав УИХ-ийн гишүүн гэжээ

2 дахь нь:компанын захирал гэжээ.

3 дахь нь: сэлесэр гэжээ

тэгэд ажилд орох оюутан тодорлоо!!

3 дахь оютан мөнгөөр биш тоглгойгоор төгөссөн байн гэжээ.

Minecraft Zaavar

2012 оны 05-р сарын 12 Нийтэлсэн munkhjin

За MINECRAFT-ийг тоглож байгаа gamer-үүддээ зориулаад guide бэлтгэлээ. Хэрэгтэй зүйлүүд их бий шүү. Тоглоом маань одоогоор бүрэн хувилбараараа гараагүй байгаа тул одоог хүртэл шинэ шинэ зүйлс нэмэгдсээр байгаа билээ. Мөн бид удахгүй Cheats & Walkthrough хэмээх буланг нээх гэж буйгаа дуулгахад таатай байна.

Энэ удаад Beta 1.2 дээр нэмэгдсэн зүйлс болоод, тэднийг хэрхэн боловсруулах талаарх зааврын хамтаар оруулж байна. Мөн тоглоомонд маань маш гоёмсог хус мод нэмэгдсэн нь тун гайхалтай харагдаж байналээ шүү.

 

Товчнууд:

AWSD - явна

F - манангийн харагдах байдлыг тохируулна

I - Inventory-руугаа орно

Q - Барьж буй зүйлээ хаяна

T - Чатлана

F5 - өөрийгөө 2-р биеэс удирдана

 

За нөгөө 9 slot хаана байгаан, яаж гаргах вэ гээд байсан хүмүүст....

2x2_slot

3x3

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Боловсруулалт

Мод боловсруулах

wood

Гар хоосон эхэлсэн та юун түрүүнд, MineCraft-ийн 8bit ертөнцийн хаа сайгүй орших моддын нэгнээс очиж мод түүх хэрэгтэй болно. Нэгэнт модоо авсан хойно өөрийн 2x2 хэмжээ бүхий inventory-г ашиглаад боловсруулж бэлтгэн дүнз гарган авах боломжтой. Нэг модноос 4 ширхэг боловсруулсан дүнз мод гаргаж авах нь байнашүүдээ.

 

Саваа бэлтгэх

stick

 

Боловсруулсан модоо яг зурган дээрх шиг хоёр давхарлан тавьснаар нарийхан гэгч нь зорж бэлтгэсэн саваа мод гарган авах болно.

 

 

Зууханд боловсруулах зүйлс

Шил гаргаж авах

glass

 

Шилийг боловсруулан гаргаж авахын тулд арлын эргээр хаа сайгүй орших элсийг зууханд хийж нүүрсээр галдан хайлуулснаар шил гарган авах боломжтой юм. Шилээр цонх, хаалганаас эхлээд юу хүссэнээ хийж болно. Бүр усан дор яг л Rapture шиг хот босгосон ч болношдэ хэхэ.

 

Бусад зүйлс

furnace

 

Бүтээн босголт хийхэд зайлшгүй хэрэг болох 3 зүйл

Багажны хайрцаг

Benchmark

 

4 ширхэг боловсруулсан дүнз модыг яг зурган дээрх шиг 2x2 хэмжээтэй байрлуулснаар 3x3 хэмжээ бүхий багаж хэрэгсэл гарган авах боломж бүхий багажны хайрцгийг хийж болно. Үүнийг өөрийн 2x2 хэмжээтэй inventory дотроо ч хийх боломжтой шүүдээ. Тэрнээс ч өөр яалтай билээ.

 

Зуух

furnace

 

Багажны хайрцгаа ашиглаад та зуух хийх боломжтой юм. Мэдээж зууханд ямар нэгэн материалыг хийж хайлуулах нь байнашүүдээ. Гэхдээ ямар ч үед зуухыг галдахад нүүрс хэрэг болохыг мартаж болохгүй.

 

Авдар

Chest

Өөрийн цуглуулсан зүйлсээ энэхүү авдранд хийж хадгалах боломжтой юм. Хэрвээ тоглогч та санамсаргүйгээр алс газарт явж байгаад үхчихвэл дараа нь алдсан зүйлээ олж чадахгүй бол харамсалтай шүүдээ. Мөн алт, төмөр зэрэг нэн ховор зүйлсээ авдрандаа хадгалж байгаарай. Авдраа аль болох дайснуудын хөл хүрэхгүй газарт байрлуулах нь зүйтэй.

 

Том Авдар

big chest

 

Зүгээр л хоёр авдрыг нийлүүлээд тавьчихсан байхад та маш том багтаамж бүхий их том авдартай болнодоо

 

 

Ажлын зэвсэг

Ёотуу

wooden_pickaxe

Одоо та нэгэнт 3x3 хэмжээ бүхий багажны хайрцагтай болсон юм чинь үүнийгээ ашиглаад 3 боловсруулсан мод + 2 савааг зурагт үзүүлсэн шиг байрлуулаад модон зээтүү буюу ёотууг гарган авах болно. Яагаад заавал модон юм бэ гэж үү, учир нь чулууг нүцгэн гараар олборлож болохгүй болохоор л тэр. Дараа нь та чулуу олборлосон хойноо чулуун зээтүү хийж болношүүдээ.

 

Бусад ёотуунууд

pickaxeМодон ёотуугаар чулуу олборлоно, харин чулуун ёотуугаар төмөр олборлох бөгөөд, төмөр ёотуугаар алмаз, алт, улаан болоод хүрмэн чулууг олборлох юм. Харин алмазаар хийсэн ёотуугаар хамгийн хатуу чулуулаг болох галт уулын үүсэлтэй хар шилийг олборлох болно. Ямар материалаар ёотуу хийснээс шалтгаалаад мөн эдлэх хугацаа нь харилцан адилгүй байна шүүдээ.

 

Хүрз

shovel

 

Хүрз нь мэдээжийн хэрэг газар ухахад ашиглагдана. Гэхдээ жирийн гараараа ухахаасаа 2 дахин илүү богино хугацаанд ухах боломжтой юм. Хүрзээр элс, шороо, цас гээд л нягтрал багатай зүйлсийг ухах юм. Мөн л хийсэн материалаасаа хамаараад элэгдэх хугацаа нь урт богино байх болно.

 

Хадуур

hoe

 

Хадуурыг ашиглаад та өвс тэгшилэх болоод тариа ногоо тарьж, газар тариалан эрхлэхэд хэрэглэж болно шүү.

 

 

Сүх

Axe

 

Сүхийг ашигласнаар та модыг илүү хурдан олборлох боломжтой. Мөн л ямар материалаар хийснээс шалтгаалаад элэгдэх хугацаа харилцан адилгүй байх болно.

 

 

Загасны уурга

Rod

 

Ердөө л 3 ширхэг саваа + 2 ширхэг аалзны шүлс байхад л та гайхалтай загасны дэгээ уургатай болох боломжтой юм. Харин аалзны шүлсийг авахын тулд аалзтай нүүр тулах эр зориг хэрэгтэй шүү харин.

 

Хувин

Bucket

 

Хувинг зөвхөн төмрөөр хийх бөгөөд хувингийн тусламжтайгаар та ус болоод халуун лава-г утган авах боломжтой. Энэ бүхнээ ашиглаад гайхалтай хиймэл нуур эсвэл хүрхрээ хийж болношүүдээ. Мөн цайзаа тойруулаад халуун лава бүхий хамгаалат гол урсгаж ч болох юм хэхэ.

 

Асаагуур

flint and Steel

 

 

Төмөр болоод цахиурын тусламжтайгаар та гал гаргах боломжтой.

 

 

Луужин

Compass

 

Луужин нь таны гэр хаана аль зүгт байгааг заах бөгөөд ялангуяа хол газар аялахаар явах үед чинь үнэлж баршгүй их тусыг хүргэх юм шүү.

 

 

Цаг

watch

 

Цагний тусламжтайгаар ялангуяа уурхайд ажиллаж байх үедээ өдөр шөнө алин болохыг ялгаж болно.

 

 

Зэвсэг

Илд

Sword

 

Илдний тусламжтайгаар та хөндий дов толгодоор нэг тарсан аалзнууд болоод зомби нар, араг ясан харваачид мөн тэсэрдэг гайхлуудыг устгах боломжтой. Мөн ан ав хийхэд ч ашиглаж болно.

 

 

Нум Сум

Bow

 

Нум сумны тусламжтайгаар та дайснаа алсын зайнаас устгах боломжтой. Ялангуяа Creeper-үүдийг устгахад үнэхээр хэрэгтэй шүү.

 

 

Сум

arrow

 

Сумыг хийхэд өд + саваа + цахиур чулуу хэрэг болно. Өд нь зомби нараас гарч ирэх бөгөөд харин цахиурыг хүрмэн чулуулгаас гарган авах боломжтой. Мөн араг ясан харваачидыг устгах үед тэднээс бэлэн сум гарч ирдэг.

 

Гэрэл

Бамбар

Torch

 

Бамбарыг хийхийн тулд ердөө л нэг ширхэг саваа + мөн л нэг ширхэг нүүрс байхад хангалттай. Харин үр дүнд нь та 4ширхэг бамбартай болох болно.

 

 

Хулуун гэрэлтүүлэг

Jack o Lantern

 

Хулуун гэрэлтүүлэг нь орчин тойрныг маш гоё гэрэлтүүлдэг бөгөөд өнгө үзэмжийн хувьд үнэхээр гоё харагддаг юм шүү

 

 

Тээврийн хэрэгсэл

Төмөр зам

tracks

 

Нэг газраас нөгөөрүү нүд ирмэхийн зуурт хүрэхээс илүүтэй үүнийг мөн уурхай ухахдаа ашиглахад хамгийн тохиромжтой юм. Бас яагаад галзуу хулганы тоглоом бүтээж болохгүй гэж хэхэ.

 

 

Уурхайн тэрэг

minecart

 

5 ширхэг төмөр гулууз ашиглаад л авсаархан уурхайн тэрэгтэй болж болношүү. Мэдээж төмөр замаар явна.

 

 

Шатахуунаар ажилладаг тэрэг

Minecart with Fuel

 

Үүнийг ашиглаад галт тэрэг зохион бүтээх боломжтой юм. Бүтээсэн уурхайн тэрэгнүүдийнхээ хамгийн ард нь байрлуулснаар яг л хөөрхөн бяцхан галт тэрэгтэй болнодоо.

 

 

Ачаа зөөгч тэрэг

storage minecart

 

Харин тэргэндээ авдар суулгаж өгснөөр ачаа зөөвөрлөх боломжтой болж байгаа юм.

 

 

Завь

boat

 

 

Завийг ашиглаад тэнгис далайг нүд ирмэхийн зуурт л гатланадаа.

 

 

Механизм

Улаан чулуун гэрэлтүүлэг

redstone torch

 

Улаан чулууны тунамал болоод нэг ширхэг саваагаар та бамбар хийх боломжтой. Гэхдээ энэ бамбар нь ердийн бамбараас гэрэлтүүлгийн хувьд харьцангуй бага юм. Давуу тал нь гэвэл цахилгаан дохиог дамжуулна.

 

Удирдлага

lever

 

Үүний тусламжтайгаар автомат хаалга болоод төхөөрөмжийн системийг удирдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл асаагуур унтраалга байх нь. Цахилгаан шат ч хийж бас болно шүү.

 

 

Даралт мэдрэгч хавтан

pressure plate

 

Үүнийг хийж өгснөөр яг л их дэлгүүрийн хаалга шиг гэрийн чинь болоод цайз ордны чинь хаалга автомаар онгойно гээд боддоо

 

 

Хаалга

door

 

 

Жирийн хаалга болгож ашиглахаас гадна автомат системд холбоод өөрөө онгойдог болгож яагаад болохгүй гэж

 

Товчлуур

button

 

 

Дарсан төдийд цахилгаан дамжуулах болно

 

 

Хоол унд бэлтгэх

Талх

Bread

 

Тарьсан тариагаа хураагаад талх гаргаж авах болно. Зүрхийг чинь 2.5-аар нэмэх болно

 

 

Мөөгний шөл

Mushroom Stew

 

Түүсэн мөөгөөрөө шөл хийж уугаарай. Амийг чинь 5 зүрхээр нэмэх болно

 

 

Таваг

bowl

 

 

Мөөгний шөл уухад хэрэг болношүүдээ хэхэ

 

 

Алтан алим

golden apple

 

Олсон алимаа алтаар бүрснээр алтан алим гаргаж авах бөгөөд амийг чинь тултал нь ихэсгэх шидтэй. Алимны хувьд бол олоход туйлын хэцүү. Учир нь газрын гүнд байрлах газар доорх шоронгийн авдраас л олддог юм.

 

Хувцас

Хувцас хийхэд хэрэг болох арьс ширийг хаа сайгүй бэлчих үхэрнээс гаргаж авдаг. Нэг үхэрнээс 2 шир гардаг гэж бодохоор хөөрхий үхэрнүүдийг хядаж өгөх нь дээ. Гэхдээ санаа зоволтгүй, үхэрнүүд алуулаад дуусна гэж байхгүйэ.

clothes_by_khuslen

Номын Сан

Цаас гарган авах

paper

 

Цаасыг хулснаас гарган авдаг юм. Асуудал гэвэл хулс ер нь олоход хэцүү шүү. Гэхдээ яагаад та нар өөрсдөө хулс ургуулж болохгүй гэж тариан талбайдаа.

 

 

Ном

book

 

 

Гаргаж авсан цаасаараа ном хийнэ

 

 

Номын шүүгээ

Bookshelf

 

Дараа нь номнуудаа ашиглаад жаахан боловсруулсан модтой нийлүүлээд л гайхалтай номын тавиуртай болох болно.

 

 

Харин энэ бол ...

library

Хөгжмийн Хайрцаг

jukebox

 

Үүнийг хийсэн даруйд дуугарахгүйэ, пянз, ПЯНЗ, пянз пянз пянз хэрэгтэй хэхэ.

Харин пянзыг олох хоёр арга бий.

 

1. Араг ясан харваачдын харвасан суманд тэсэрдэг Creeper-үүдийг оногдуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл харваачаар Creeper-ийг намнуулах амаргүй даваа хүлээж байнадаа.

2. Газар доор маааш ховорхон тааралдах Dungeon буюу газар доорх ШОРОНГоос олох боломжтой. Очир ах бид хоёр нэг Dungeon олсон, даанч тэр дотор пянз байгаагүй л дээ. Мариогийн хөшөөнөөс холгүй байсан шүү хэхэ.

Блокууд

Цасан Блок

snow block

 

4ширхэг цасан бөмбөлгөөр энэхүү блокыг хийх боломжтой. Харин цасыг бол хүрзээр авна шүүдээ. Цасан бөмбөлгөөр бол дайснуудруу шидэх бяцхан зэвсэг болгож болох юм шүү.

 

 

Тоосгон Блок

brick

 

Боловсруулсан 4 ширхэг тоосгыг нийлүүлээд тоосгон блок гаргаж авч болноо. Тоосгон блокоор байшин барихад их гоё болдог юм. Нэгэнт тоосгыг суулгасан бол блокыг эвдлээ гэхэд буцааж авах боломжгүй.

 

Шавар Блок

clay block

 

4 шаврыг нийлүүлээд маш гоё шавар блок гарган авах боломжтой юм. Юунд ашиглах нь таны дур.

 

 

Даавуун Блок

cloth Block

 

9 ширхэг аалзны шүлсийг хооронд нь нэхээд даавуун блок хийх боломжтой. Мөн цас шиг цагаан харагдах даавуун блокыг ердөө л хаа сайгүй бэлчих хониноос гарган авах боломжтой юм. Нэг хониноос 1-3 даавуу гардаг юм шүү.

 

Бусад Блокууд

Blocks

 

 

Мөн бусад үнэтэй чамин материалуудаар блок хийх боломжтой.

 

 

return

 

Буцаад Блокноосоо гулууз гарган авах боломжтой.

 

 

 

Хүхрийн нунтган Блок

Sulfur Block

 

 

Хүхрийн нунтгаар хүртэл Блок хийж болох бөгөөд харанхуйд их гоё гэрэлтэж харагдах болно.

 

Шат хийх

Чулуу болон Модон шат

stairs

 

Чулуу болон модыг дараах хэлбэрээр байрлуулснаар гоёмсог шаттай болох болно.

 

 

Нарийхан Шат

Stair

 

Иймэрхүү шатыг бол мэдээж эгц хананд байрлуулах нь ойлгомжтой биз

 

 

Шал хийх

Чулуун гишгүүр

Step

 

Үүнийг хийгээд тавьсан байхад үнэхээр үзэмжтэй сайхан харагддаг юм шүү.

 

 

Паркетан шал

floor

 

Үндсэн зориулалт нь шал биш ч гэлээ, яагаад гоёмсог паркетан шал гарган авч болохгүй гэж.

 

 

Хашаа Хийх

fence

 

Ийм хашаа хийсэн байхад хэн ч дээгүүр нь үсрэн орж ирж чадахгүй.

 

 

 

Самбар Хийх

Sign

 

Хамгийн хөгжилтэй уг самбар дээрээ хүссэн зүйлээ бичих боломжтой бөгөөд хананд өлгөнө үү, газарт зооно уу таны дур.

 

 

Уран Зураг хийх

Painting

 

Хананд өлгөдөг уран зургийг хийхийн тулд ердөө л 8 ширхэг саваа + 1 даавуу хэрэг болно. Ингээд хүссэн газраа өлгөөрэй.

 

 

Тэсрэх Бөмбөг хийх

TNT

 

Энэхүү TNT-ийг хийхийн тулд 4 ширхэг элс + 5 ширхэг дарь хэрэг болно. Дарийг бол тэсэрдэг Creeper-ийн нум сумаар харваж устгасан тохиолдолд авах боломжтой.

 

 

Тамын Хаалга

Галт уулын хайлмал хар шил

obsidian

 

Тамд хүрэх хаалгыг хийхийн тулд газрын гүнд нэн ховор тохиолдох галт уулын хайлмал шилийг олборлох хэрэгтэй. Маш хатуу тул зөвхөн алмазан ёотуугаар л авч болно. Нэг дор бөөн бөөнөөрөө байдаг бөгөөд газрын гүний халуун лава-тай маш ойрхон байрлах тул болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ хувцсанд чинь гал авалцах юм бол усанд орж унтраахгүй л юм бол мөд унтрахгүй шүүдээ.

 

 

Хаалгыг босгохportal

Хаалгыг барихын тулд танд 14 ширхэг галт уулын шил хэрэг болох юм.  Мөн ямар ч булангүйгээр хийж болох тул 4-г хасаад 10 галт уулын шилээр хийсэн ч болно. Энэхүү Тамын Гарцыг 10 сарын 31 буюу Сүнснүүдийн өдрийн update-ээр MineCraft-д оруулж өгсөн билээ. Яг зурган дээрх шиг өрж байрлуулаад өнөөх төмөр цахиурыг ашиглаж хийсэн асаагуураар хаалгыг нээх ёстой. Хаалганы дэргэд очих үед үй олон чөтгөрийн дуу сонсдох бөгөөд удалгүй та тамд зочилно....

 

10

 

Мөн хоёр гарцыг хийснээр та нэг газраас нөгөө рүү шижлдэг телепорт машинтай боллоо л гэсэн үг...

Dungeon

Энэхүү нууцлаг хийгээд тун ховорхон тохиолдох Газар доорх шоронг илрүүлэхэд тийм ч амар бишээ. Гэхдээ боломжгүй зүйл бас бишшүү. Ингээд Dungeon-ыг олох хэдэн аргыг хэлж өгье.

1. Dungeon-ы ханан гадаргуу нь засч боловсруулсан чулуунаас бүрдэх тул хэрвээ таныг уурхай ухаад газар доогуур явж байх үед чинь ийм чулуу тааралдах аваас магадгүй та Dungeon-ы дэргэд байж болох шүүдээ.

2. Агуйнууд. Зарим агуйнуудын төгсгөл нь Dungeon-руу хөтөлдөг байна.

3. Тоглоом маань дөнгөж alpha хувилбар дээрээ явж байгаа тул bug буюу янз бүрийн жижиг алдаанууд их бий. Үүнийг ашиглаад Dungeon-ыг олж бас болношүүдээ. Жишээ нь манангийн тохиргоо хийдэг F товчийг олон дарах ч юмуу хэхэ.

Дайснууд

Зомбинууд

ZombieЗөвхөн шөнийн цагаар харанхуйд хэсүүчилэх тэд ихэвчилэн 2 эсвэл 3-аараа явах нь элбэг. Удаан хөдөлгөөнтэй ч гэсэн тэднийг басч бас болохгүйэ. Үүр цайхад нарны гэрэл биенд нь тусах үед тэд шатаж үгүй болдог юм. Тэд үхэхдээ нум сум хийхэд хэрэг болох өд үлдээдэг.

 

Араг ясан харваачид

skeletonНум сум агссан тэд алсын зайнаас тун гаргууд харвадаг юм. Хэрвээ тохиргооноос хүнд хэцүүгийн сонголт бууруулж easy болговол тэдний харвах чадвар нь буурдаг.  Зомби нарын адил зөвхөн шөнийн цагт үзэгддэг тэд өглөөний нарнаар шатаж үнс нурам болдог. Үхэхдээ тэд өөрсдийн хэрэглэж байсан сумыг үлдээгээд үхэх болно.

Аалзнууд

spidersӨдөр шөнийн аль ч цагаар үзэгддэг тэдэнд харагдах л юм бол таны араас элдэж өгнө шүүдээ. Бүх дайснуудын дотроос хамгийн хурдан энэ аалзнуудыг авлах нь тун амаргүй шүү. Түнэр харанхуйд зөвхөн хачин жигтэй авианаас нь илүүтэй гэрэлтэн улайрах нүдээр нь тэднийг таних боломжтой.

Creeper

creeperЗа энэ бол хамгийн аюултай дайсан даа. Зомби болон араг ясан харваачидаас ялгагдах нь онцлог гэвэл тэд нарны гэрэлд шатаж үнс нурам болж алга болдоггүй юм. Биенд нь ойртох юм бол тэсэрдэг тэднийг устгах хамгийн тохиромжтой арга бол тэднийг алсаас харвах явдал билээ. Тэднийг харваж алсан тохиолдолд тэсрэх бөмбөг хийхэд хэрэг болох дарь гарч ирэх болно.

Slime

slimeӨдөр шөнийн аль ч цагт байх тэд газрын асар их гүнд нуугдаж байдаг юм. Түүнтэй таарах нь ёстой л өдрийн од бөгөөд нэгэнт танруу дайрсан бол тэднийг цавчсан тохиолдол эх бие нь 4 хэсэг болон хуваагдах болно.

 

Ghast

ghastfaceТэдэнтэй зөвхөн тамын оронд л таарах боломжтой гэлцдэг. Гэвч бодит ертөнцөд агаар дээр хөвж явах нь үзэгддэг байна. Тэднийг олж харах нь мөн л өдрийн од гэлтэй.

 

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

BETA

За ингээд тун саяхан гарсан Beta 1.2 - ийн шинэчлэлээр нэмэгдсэн зүйлсийг, мөн тэдгээрийг хэрхэн хийх зааврын хамтаар оруулж байна.

Бялуу Хийх

CakeМагадгүй та бүхэн үүнийг хэн нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ ч юмуу, эсвэл шинэхэн нүүж ирсэн хөршийндөө найрсагаар зочилохдоо хэрэглэж болох юмаа. Түүнээс гадна энэхүү бялууг хийснээр таны амийг 1.6-аар нэмэх болно. Хамгийн гол онцлог нь гэвэл бялууг 6 удаа хэрэглэх буюу идэж болно шүү.

Орц : 3 хувин үнээний сүү + 2 элсэн чихэр + 1 өндөг + 3 тариа

 

sugar

 

 

Харин элсэн чихрийг нэг хэсэг хулснаас гаргаж авна

 

 

Будаг гарган авах

Улаан Будаг

red

 

Нэг ширхэг улаан сарнайнаас хоёр будаг гарган авах юм, өөрөөр хэлбэл хоёр блок будах нь байнашүү

 

 

Улбар Шар Будаг

Orange

 

 

Нэг улаан сарнай + Нэг шар сарнай = Улбар шар будаг

 

 

Шар Будаг

yellow

 

 

Шар сарнайнаас шар будаг гарган авна

 

 

Ногоон Будаг

green

 

Ногоон будаг. Үүнийг гарган авахын тулд Араг Ясан харваачдаас үлдсэн ясны нунтаг + чанаж болгосон кактус танд хэрэг болно. Энэхүү Beta 1.2 шинэчлэлээр Араг Ясан харваачид нь устаж үгүй болохдоо яс үлдээдэг болсон бөгөөд үлдээх яс нь 0-3 байх ажээ.

 

 

bone_meal

 

Ясан нунтаг. Үүгээр бусад материалын хамтаар будаг гарган авч болохоос гадна ургац, тариа ногоог түргэн ургуулах бордоо болгон ашиглаж болох аж.

 

 

Cactus Green

 

 

Энэхүү чанасан кактусаар хонийг хүртэл будаж болно гэнэ шүү хэхэ

 

 

Цэнхэн Будаг

Blue

 

 

Нунтаг Яс + Лапис Лазули чулуулаг

 

 

Лапис Лазули - Энэ бол тун ховор тохиолдох чулуулаг бөгөөд энэхүү Beta 1.2 - ийн шинэчлэлээр нэмэгдсэн юм. Түүнийг олохын тулд газрын гүнрүү 32 блок ухах хэрэгтэй болнодоо. Алмазнаас ч илүү ховор эд байх нь.

lapis_lazuli_by_khuslen

 

Ягаан Будаг

Pink

 

 

Нунтаг Яс + Улаан Будаг

 

 

Нил Ягаан Будаг

purple

 

 

Улаан Будаг + Лапис Лазули

 

 

Тод Ягаан Будаг

Magenta

 

 

Нил Ягаан + Ягаан будаг = Тод Ягаан будаг

 

 

Саарал Будаг

gray

 

2 нунтаг яс + 1 наймаалжнийттэмтрүүл = Саарал Будаг

Тиймээ, энэхүү update-ээр далайд наймаалж нэмэгдсэн байгаа !!!

 

 

squid

 

 

Далайн Наймаалж. Өдөр шөнийн аль ч цагаар далайн уснаас ихэвчилэн 2-3 блокын гүнд явах эдгээр амьтад нь яг л үхэр, хонь болоод тахианы нэгэн адил ямар ч гэм хоргүй юм.

 

 

Тод Саарал Будаг

deep gray

 

 

Ердөө нэг нунтаг яс + 1 наймаалжны тэмтрүүл байхад хангалттай

 

 

Өнгөт Блокууд

За өнөөх гаргаж авсан будагнуудаа ашиглаад үнэхээрийн гоёмсог үзэмжтэй блокуудыг хийх боломжтой болжээ. Гайхалтай биш гэж үү !!!

color_blocks_by_khuslen

За өөр нэгэн гайхалтай зүйл нэмэгдсэн нь Харвагч Төхөөрөмж юм

DispenserДотор нь өндөг, сум, цасан бөмбөлөг хийж цэнэглээд урилгагүй ирсэн зочидыг намнаж болох нь байна шүү. За доорх зурган дээр Энэхүү төхөөрөмжийг ашиглаад хэрхэн занга бэлдэж болохыг харуулсан байна. Улаан Чулууны нунтгаар зам зуураад тэгээд түүнээ харвагч төхөөрөмжрүүгээ хөтөлснөөр зомби тэргүүтэй шөнийн гийчид өөрийн мэдэлгүй хавханд орж чөтгөрлүүгээ тонилох болно.

dispensing_by_khuslen

MineCraft

2012 оны 05-р сарын 06 Нийтэлсэн munkhjin

MINECRAFT 1.2 [ШИНЭ]

MINECRAFT 5 - дахь, 02 3 - р сар 2012 03:14
Minecraft 1.2 [Шинэ]

Minecraft хэмээх гайхалтай тоглоомын шинэ UPDATE гарсан байна шүү. Шинэ UPDATE дээр олон гайхалтай зүйлс нэмэгдсэн байгаа заавал нэг сонирхоод үзээрэй.

АНХААР!!! 203.34.37.54 сервир зөвхөн Minecraft 1.1 Full Update дээр л ажилна шүү. Одоо Force  Update хийвэл шууд Minecraft 1.2 болно.

ТАТАХ Minecraft beta 1.8.1 суулгаад Force Update хийснээр Minecraft 1.2 Full Update болно.

http://share.gogo.mn/Tt8r4lgZRe10471330438044/Minecraft1.8.1%20GameZ.exe

Minecraft 1.2 дээр шинээр
-Ширэнгэн ой



-Ocelots зэрлэг муур ( http://en.wikipedia.org/wiki/Ocelot ) :)


-Муур
-Төмөр Голем


-Оршин суугчид хүүхэдтэй болсон


-Чоно, Нохой гөлөгтэй болсон

-Тэнгэр хүртэл 256 блок өрж болдог болсон :D (Өмнөхөөс 2 дахин өндөр)
tenger
-Шинэ итем, блок

-Трайлер дээр гарсан шиг хаалга найдваргүй болжээ :'(
-Мөн зарим нэг алдаануудыг зассан байна.

Сүүлд зассан 5 - дахь, 02 3 - р сар 2012 04:10

Minecraft

2012 оны 05-р сарын 06 Нийтэлсэн munkhjin
Minecraft [Мэдээ]

Энэ өдрийн мэнд !!!
Хүслэн андыг GameZ-с гарсанаас хойш Minecracft-тоглоомын тухай мэдээ мэдээлэл GameZ сайт дээр гархаа байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Та бүхэн Хүслэн андыг санаж битүүхэн үгүйлж байдаг бол зөвхөн Minecraft тоглоом дээр л түүнтэй уулзах боломжтой юм байна шүү.
Та Minecraft 1.1 Full Update дээр 203.34.37.54 хаягаар орж хэсэг бүлэг уурхайчидтай нэгдээрэй.

ТАТАХ Minecraft beta 1.8.1 суулгаад Force Update хийснээр Minecraft 1.1 Full Update болно.

http://share.gogo.mn/Tt8r4lgZRe10471330438044/Minecraft1.8.1%20GameZ.exe

 Дэлгэрэнгүй»

gta codes

2011 оны 04-р сарын 23 Нийтэлсэн munkhjin


LLQPFBN Ягаан тээвэр
IOWDLAC Хар тээвэр
AFSNMSMW Завь ниснэ
BTCDBCB Таргална JYSDSOD Булчинлаг болно
KVGYZQK Туранхай болно
ASBHGRB Элвис энд тэндгүй
BGLUAWML Хүмүүс чамайг үзэн ядна
AEZAKMI Хэзээ ч цагдаа хөөхгүй
CIKGCGX Эргийн пари
MROEMZH Ганг залуус энд тэнд болно
MROEMZH Ганг залуус гудамжийн удирдана
AFPHULTL Нинжа хот
BEKKNQV Салан задгай соронз
BGKGTJH Хямдхан машинаар хот дүүрнэ
GUSNHDE Хурдан машидаар хот дүүрнэ
RIPAZHA Машин ниснэ
JHJOECW Лут туулайн үсрэлт
JUMPJET Hydra гарж ирнэ
KGGGDKP Vortex Hovercraft гарж ирнэ JCNRUAD Дэлбэрэлт БҮҮМ
COXEFGU Бүх машин нитротой болно
BSXSGGC Машинууд мөргөлдвөл хийснэ
XJVSNAJ Үргэлж үд дүнд
OFVIAC Шаргал тэнгэр 21:00 MGHXYRM Аянга цахилгаантай, аадар бороо орно
CWJXUOC Шороо, элсэн шуурга болно
LFGMHAL Мега үсрэлт
BAGUVIX Их амьтай болно
CVWKXAM Хүчилтөрөгч нэмэгдэнэ
AIYPWZQP Have Parachute YECGAA Шүхэртэй болно парашют
LJSPQK Олон улсийн хэмжээнд эрэн сурвалжлагдана
CFVFGMJ Манантай болно
YSOHNUL Цаг хурдан явна
PPGWJHT Gameplay хурдана болно
LIYOAAY Gameplay удаан болно
AJLOJYQY Хүмүүс хоорондоо зодолдоно
BAGOWPG Харамгүй сэтгэлтэй болно
FOOOXFT Хүн бүр зэвсэглэнэ
AIWPRTON Rhino гаргаж ирнэ
CQZIJMB Bloodring Banger гаргаж ирнэ JQNTDMH Rancher гаргаж ирнэ PDNEJOH Racecar гаргаж ирнэ VPJTQWV Racecar гаргаж ирнэ AQTBCODX Romero гаргаж ирнэ KRIJEBR Stretch гаргаж ирнэ UBHYZHQ Trashmaster гаргаж ирнэ RZHSUEW Caddy гаргаж ирнэ CPKTNWT Бүх машин дэлбэрнэ
XICWMD Үл үзэгдэгч машин
PGGOMOY Бүрэн төгс жолоодлого
SZCMAWO Амиа хорлоно
ZEIIVG Бүх гэрэл ногоон болно
LXGIWYL Хөнгөн зэвсэг
KJKSZPJ Дундаж хүчтэй зэвсэг
UZUMYMW Хүчирхэг зэвсэг
HESOYAM $250k, амь, хамгаалалт
OSRBLHH 2 одтой цагдаа хөөнө
ASNAEB Цагдаа хөөхөө болино
AFZLLQLL Сайхан цаг агаар
ICIKPYH Маш нарлаг цаг агаар
ALNSFMZO Бүрхэг үүлтэй цаг агаар
AUIFRVQS Бороотой цаг агаар
IAVENJQ Хүчтэй цохино
AEDUWNV Хэзээ ч өлсөхгүй
IOJUFZN Бослого жагсаал болно
PRIEBJ Зугаа цэнгэлийн хот болно
MUNASEF Adrenaline Mode WANRLTW Сум үл дуусна
OUIQDMW Жолоо барьж байхдаа бүрэн зэвсэглэнэ
THGLOJ Тээврийн хэрэгсэл бага болно
FVTMNBZ Хотийн тээвэр хөлөг тэрэг болно
SJMAHPE Хэнийг ч хамаагүй элсүүлнэ
BMTPWHR Машин болон хүмүүс ачааний тэргээр тоноглоно
ZSOXFSQ Хэнийг ч хамаагүй элсүүлнэ (Rockets) OGXSDAG Нэр хүндтэй болно
EHIBXQS Секси, тачаангүй болно
VKYPQCF Таксинууд нитротой болно
NCSGDAG Hitman In All Weapon Stats OHDUDE Spawn Hunter AKJJYGLC Spawn Quad AMOMHRER Spawn Tanker Truck EEGCYXT Spawn Dozer URKQSRK Spawn Stunt Plane AGBDLCID Spawn Monster IFIRSTDOZ Never Wanted CAINEMVHZC Infinite Health, except for explosions and falls allcarsgoboom All Cars Explode

Gee бөө болжээ

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн pinkishgirl

бөөгийн онго,сахиусаа хүлээж авч буй хүний тоо цүүлийн үед ихэд өсч байна.Тэр бүү хэл зөвхөн бөөгийн хувцас,өмсгөлийг хийж,зардаг хэд хэдэн компани байгуулагдсан аж.Бөөгийн онго сахиусаа авсан олны танил хүмүүсийн тоо ч олон болжээ.Нэрлэвэл "Харанга" хамтлагийн гитарчин , МУГЖ Ц.Энхманлай, дуучин Х.Лхагвасүрэн, жүжигчин Ц.Ганзориг, "Universe Best songs"-ын залуу дуучин Н.Тэмүүжин, Н.Өнөдэлгэр нарыг дурьдаж болно.тэгвэл саяхан хүүхэд, залуусын дуртай уран бүтээлчдийн нэг болох реппэр Gee бөө болжээ.Тэрээр оны өмнөхөн онгодоо хүлээн авч, уг барьсан бөгөөд өдгөө ажлынхаа зав зайгаар бөөлдөг гэнэ.

 Эх сурвалж Info

onigoi

2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн pinkishgirl
нэг залуу шал согтуу машинаа жолоодоод явж байтал замын цагдаа зогсоов.Цагдаа:-наашаа үлээзалүү үлээв.Цагдаа :-дахиад нэг үлээ дээ.Залуу:-Та чиньяагаад байгаа юм бэ? Би архи уусан нь үнэн.Цагдаа ёооё бүр хоxой хүрчлээ.

bi shin blog neesen

2011 оны 04-р сарын 08 Нийтэлсэн munkhjin
би бол монкжин та нар ч гое блог нээгээрээ
 
goy blog
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES